• 1992 оноос Хилийн 0164 дүгээр ангийн дэргэд оёдлын цех байгуулав.

  • 1992 онд УАБХЕГ-ын даргын тушаалаар тус анги байгуулагдсан.

  • 1992 оноос “БЗИУ-100” хэмээх 6 тогоотой уурын зуухыг ашиглалтад оруулж, цэргийн 72 дугаар хотхоныг дулаанаар хангаж эхэлсэн.

  • 1993 онд Ангийн туслах аж ахуй үүсгэн байгуулж 200 гаруй малтай болсон

  • 1994 онд уурын зуухыг өөрчилж, төвлөрсөн халаалтанд айлуудыг шилжүүлсэн

  • 1995 онд Хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлж, төвлөрсөн хангалтанд ногоо бэлтгэн нийлүүлж эхэлсэн.

  • 1995 онд Эмээл, гутлын цех байгуулагдаж, бүтээгдэхүүнээ төвлөрсөн хангалтанд нийлүүлж эхэлсэн

  • 2002 онд 271,5 сая төгрөгийн үйлдвэрлэл явуулж, анги 10 жилийнхээ ойг тэмдэглэсэн

  • 2004 онд хувцасны шинэ загварын дагуу 22 нэр төрлийн хувцас хэрэглэл оёж бэлтгэн нийлүүлсэн

  • 2006 онд  үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн.

  • 2006 онд захиалгат хувцасны тасаг 6 оёдолчинтойгоор шинээр зохион байгуулсан.

  • 2007 оноос Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд амралт сувилал, Төв аймгийн Бугын сангийн аж ахуйн дэргэд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа шилжиж ирсэн.

  • 2009 оноос Сэлэнгэ Мандал, Зүүнхараа, Төв аймгийн Батсүмбэрт газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

  • 2011 онд ангийн өргөтгөлийн байрыг шинээр ашиглалтанд хүлээн авсан.

  • 2011 онд БЗД-ийн “Шилдэг аж ахуй”-н нэгжээр шалгарсан

  • 2012 онд ангийн 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн

  • 2014 онд БЗД-ийн “Шилдэг аж ахуй”-н нэгжээр шалгарсан