ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тус анги нь Засгийн газрын дэргэдэх УАБХЕГ-ын даргын 1992 оны 09 дүгээр сарын 21-ны б/317 тоот тушаалаар БЗД-ийн 16-р хороонд байрлалтай 72 дугаар хотхон дахь орон сууцнууд болон аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, ус хангамжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах үүрэгтэйгээр анх байгуулагдсан. 1998 оноос Хилийн цэргийн албан хаагчдын хувцас хэрэглэлийг үйлдвэрлэх чиглэлээр өргөтгөн зохион байгуулагдаж, 2002 оны 7 дугаар сараас Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болж, хил хамгаалах ерөнхий газрын даргаар аж ахуй эрхлэн хөтлөх үйл ажиллагааныхаа дүрмийг батлуулан, Монгол улсын хууль, холбогдох дүрэм, зааврын дагуу гадаад дотоодын худалдаа эрхлэх, гутал, эмээл, хүчний байгууллагуудын хувцас хэрэглэлийг үйлдвэрлэдэг. 2007 оноос Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд амралт сувилал, Төв аймгийн нутаг Богд хан уулын өвөрт хүүхдийн зуслан, 2010 оноос Сэлэнгэ аймгийн мандал сумын Зүүнхараа, Төв аймгийн Батсүмбэр суманд газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж эхэлсэн

  • Оёдлын үйлдвэрийн чиглэлээр Тус ангийн оёдлын үйлдвэр нь Хил хамгаалах байгууллага, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам, Хууль сахиулах их сургууль зэрэг цэрэгжсэн байгууллагуудын бие бүрэлдэхүүний хувцас хэрэглэлийг чанарын өндөр түвшинд мэргэжлийн зэрэгтэй оёдолчид үйлдвэрлэж, жилд дунджаар 2-3 тэрбум гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийлүүлэх хүчин чадалтай. БНХАУ-ын компаниудтай хамтран цэргийн дүрэмт хувцасны үндсэн болон туслах материалын чанарыг сайжруулж, бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагааг өргөтгөн ажиллаж байна.Шинээр хатгамалын цех байгуулж төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дүрэмт хувцасны мөрдэс, ялгах, таних тэмдэг, цусны бүлэг, нэр зэргийг үйлдвэрлэж байна.
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн талаар
    Газар тариалангийн үйлдвэрлэлийг Төв аймгийн Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Зүүн хараагийн Бороогийн голд нийт 20 гаруй га газарт үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэрлэлийн хугацаанд төмс хүнсний ногоо тариалж, жилд дунджаар 200 гаруй тн ногоо хураан авч хилийн отряд ангиудад  төвлөрсөн хангалтаар нийлүүлэх болон зах зээлд борлуулан ажилладаг. Өөрсдийн хүчээр хүнсний нарийн ногоог даршилж, хүрэн манжин, лууван, алаг салат, огурцы зэрэг эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хилийн харуулд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Мөн 2016 оноос зөгийн аж ахуй эрхэлж эмчилгээний зорилгоор үйл ажиллагаандаа ашиглаж байна.
  • АВАРГА ТОСОН АМРАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
    Аварга тосон рашаан сувилал нь: Аварга тосон рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 270 километр зайд орших бөгөөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Их хааны хөдөө аралд хос нуурын эрэг дээрх Аваргын бүлэг рашааныг түшиглэн байгуулагдсан.
    Үйлчилгээ: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших “Аварга тосон” дахь Хилчин амралт нь нэг ээлжиндээ 100 гаруй амрагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 9 хоногоор 6 ээлжээр зохион байгуулагддаг. Амрагчдыг ая тухтай байраар хангаж, өдрийн 3 удаагийн халуун хоол, сувилалын ундаагаар үйлчлэх, үе мөчний өвчтэй болон хүзүү нурууны шохойжилттой хүмүүст халуун шавар эмчилгээ, бариа засал болон физик эмчилгээний аппаратуудаар нөхөн сэргээх эмчилгээ, рашаан нуурын эмчилгээ хийх, аураг рашаан уулгах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
    Манай сувилалд эмчлэгдэх өвчний заалтууд:

1. Төрөл бүрийн арьсны өвчнүүд, харшил
2. Хордлогын нөлөөлөлтэй өвчин
3. Мэдрэлийн системийн өвчнүүд
4. Бөөр, нуруу, эмэгтэйчүүдийн өвчнүүд
5. Элэг цөс, нойр булчирхай
6. Нарийн бүдүүн гэдэсний шархлаа зэрэг өвчний архаг үе
7. Гэмтэл бэртлийн дараах үе
8. Ангина, үе мөчний архаг үед манай рашаан онцгой нөлөөтэй. Анагаах шавар нь хүний биед байнга дутагдаж байдаг эрдэс бодис, аминхүчлүүд, нүүрс ус төрөгчид, хүхэрт устөрөгч, азот, даавар зэрэг төгс нэгдлүүдийнхээ ачаар эмчилгээний шинж чанартай болдог. Нүүрсхүчлийн хийт Аурга рашаан /уудаг/ нь ходоод гэдэсний архаг үрэвсэл, элэг цөс, нойр булчирхай, сахрын диабит, эрдсийн солилцооны алдагдал зэрэг дотор эрхтэний өвчинд хэрэглэхээс гадна амны хөндий буйлны үрэвсэл, хамар хоолойн харшлын гаралтай өвчин, шүдний өвчний үед зайлж хэрэглэнэ. Мөн толгойн өвчин, тархины даралт, уналтанд шавшин хэрэглэдэг. Тосон нуурын рашаан ус нь хүний биеийн дархлааг сайжруулж эрүүлжүүлэх үйлчилгээтэй.

  • Цахилгаан дулаан, ус хангамж, техникийн албаны талаар
    БЗД-ийн 16-р хороонд байрлалтай 72 дугаар хотхоны 500 гаруй айл өрх 40 гаруй аж ахуйн нэгжүүдийг ус, цахилгаан, дулаанаар тасралтгүй хангах, тэдэнд мэргэжлийн туслалцаа үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Инженерийн шугам сүлжээнд засвар үйлчилгээг тогтмол хийж хөрөнгө оруулалтын зардлаар гадна дулааны шугам, дулаан дамжуулах төвд  техникийн шинэчлэл хийж хэрэглэгчдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэн цахилгаан, сантехникийн дуудлагыг тухай бүр барагдуулан ажилладаг.